NEW ETurees.mn – It's Easy to Rent

Contact number: 99000669; 70100669; 99962587 email: eturees@gmail.mn

Орон сууцны үнийн индекс буурсаар байна

ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС

2016 оны 3 дугаар сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10.9%-иар буурчээ.

2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-тай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна.

1

БЗД-ийн “Аман хуур” хотхонд 2015 оны 3 дугаар сард 1 м2 дундаж үнэ 1,838,000 төгрөг байсан бол 2016 оны 3 дугаар сарын байдлаар 1,651,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.2%-иар буурсан байна.

 

ШИНЭ ОРОН СУУЦ

-Байрны гэрчилгээ нь гараагүй бол ШИНЭ орон сууц.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2016 оны 2 дугаар сарын байдлаар 2,041,000 төгрөг болж өмнөх сараас 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар тус тус буурсан байна.

2

Шинэ орон сууцны 1м2-ийн дундаж үнэ

3

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Шинэ орон сууцны 1м2-ийн дундаж үнэ ДҮҮРГЭЭР

4

ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ – 2 ӨРӨӨ БАЙР 

-Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их.

-2000 оноос өмнөх хуучин орон сууцны үнэ, дүүргүүдийн дундаж үнэ.

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2016 оны 03 дугаар сарын байдлаар 80,722,000 төгрөг болж өмнөх сараас 0.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар тус тус буурсан байна.

5

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ

6

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

7

Эх сурвалж: http://www.ikon.mn/p/pnm

Apr - 17 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.