NEW ETurees.mn – It's Easy to Rent

Contact number: 99000669; 70100669; 99962587 email: eturees@gmail.mn

Панамын материалын тайлбарыг хамгийн энгийнээр

“Панамын материалууд” хэмээх шуугиан тариад буй хэргийг зургаар тайлбарлавал:

Болд мөнгөний гахайндаа олсон мөнгөнийхөө тодорхой хэсгийг хадгалдаг байжээ.

Гэвч Болдын ээж хүүгээ хэр их мөнгө хадгалж, хэрхэн захиран зарцуулж байгааг үргэлж хянадаг байв. Энэ нь Болдод таалагдсангүй.

2

Тиймээс Болд дахин өөр нэг мөнгөний гахай худалдаж авчээ.

3

Болд шинэ мөнгөний гахайгаа Батынд хадгалахаар шийджээ.

4

Учир нь Батын ээж завгүй байдаг учир мөнгөний гахайг шалгадаггүй юм. Ингээд Болд хэний ч хяналтгүйгээр мөнгөө гахайндаа хадгалж чадахаар боллоо.

5

Хөрш айлын найз нарт нь ч мөн Болдын мөнгөний гахайн санаа таалагджээ.

6

Ингээд тэд бүгд мөнгөний гахайгаа Батын гэрт нууцаар хадгалах боллоо.

7

Гэвч нэгэн өдөр Батын ээж хүүхдүүдийн хадгалж байсан мөнгөний гахайг олж мэджээ.

8

Батын ээж мөнгөний гахай хадгалж байсан хүүхдүүдийн аав ээж рүү утасдаж тэдэнд хүүхдүүд нь мөнгөө нууж байсан тухай хэлжээ.

9

Үүний нэгэн адил дэлхийн олон эрх мэдэлтнүүд Панам дахь Батын гэрт мөнгөний гахайгаа нуусан юм.

10

Гэвч тэдгээр хүмүүс бүгд буруу зүйл хийсэн хэрэг биш юм. Зарим нь зүгээр л ээжээсээ хувийн нууцаа нууцлахыг хүссэн. Харин зарим нь бусдаас хулгайлсан мөнгөө нууцаар хадгалж байсан юм.

11

Жишээ нь, хөрш айлын найз болох Дэлгэр ээжийнхээ түрийвчнээс хулгайлсан мөнгөө Батын гэрт нууж байсан. Харин Туяа бусдын хоолны мөнгийг хулгайлсан ба аав ээждээ тэр мөнгийг хэрхэн олсноо хэлэхийг хүсээгүй.

12

Тиймээс хэний мөнгөний гахай зөв, хэнийх буруу гэдгийг бид ялгаж салгах хэрэгтэй юм.

Гэвч Батын гэр дэх мөнгөний гахайнд мөнгөө хадгалж байсан хүн болгон одоо асуудалд ороод байна. Учир нь мөнгөний гахайг нууцаар хадгалахыг зөвшөөрдөггүй юм.

Эх сурвалж: http://eagle.mn/r/10505

May - 11 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.