NEW ETurees.mn – It's Easy to Rent

Contact number: 99000669; 70100669; 99962587 email: eturees@gmail.mn

Орон сууцныхаа дээврийг үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө болгожээ

Цаг агаар дулаархын хирээр гэрийн гаднах том террас бүхий салхилах талбайтай орон сууцнаас сайхан зүйл анхаарал татахгүй мэт. Нью Иорк хотод байрлах энэхүү байр нь гадаа террас болох хувийн эзэмшлийн 60м2 задгай талбай, нэг унтлагын өрөөтэй 72м2 оршин суух орон сууцыг танилцуулж байна. Орон сууцны дээвэр дээрх энэхүү үл хөдлөх хөрөнгийг далайн эргийн хувцас солих зориулалтаар ашиглаж байсан хоёр ширхэг өрөөг нэгтгэн барьжээ. Хэдий хуучин өрөөнүүдийг ашиглаж барьсан хэдий ч огтхон ч хуучин мэт харагдахгүй юм.

2 3 4

Амьдрах хэсгийн өрөөний зохион байгуулалт нь шулуухан хэлбэртэй бөгөөд гаднаас орж ирэнгүүт урт саруулхан зочны өрөө болон хоолны өрөө угтана. Мөн 3,6 м өндөртэй тааз болон шалнаас тааз хүрсэн өндөртэй цонхнууд нь маш цэлгэр, гэгээлэг харагдуулна. Өрөөний төгсгөлд байх хаалга нь том саруулхан террасруу хөтлөнө.

5 6

Гал тогооны өрөө нь уламжлалт хэв маягын тавилгаар тоноглогдож, вино байрлуулах хэсэг, боржин чулуун тавцан болон үл зэврэх гангаар нэмж тоногложээ. Харин чийдэнгийн бүрхүүлийг зөвхөн энэ байранд зориулж тусгайлан хийлгэжээ.

7 8

Энэхүү орон сууц нь олон төрлийн нүднээс далд байрлах агуулах хэсгүүдтэй юм. Унтлагын өрөөний цонхны байрлал нь зочны өрөөтэй адил урд зүгт харжээ.

9

Гайхалтай дээврийн талбай, террас нь энэхүү орон сууцыг Brooklyn-н бусад байрнуудаас онцгойруулж байна. Гадна талбайн бар, агуулах кабинет, лоунж сандалнууд болон утсан гэрэлтүүлэг зэрэг нь энэхүү орчин найз нөхөд цагаа зугаатай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Үүнээс гадна орхигдуулж болохгүй нэгэн онцлог бол маш гоё үзэгдэх орчин.

May - 16 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.