NEW ETurees.mn – It's Easy to Rent

Contact number: 99000669; 70100669; 99962587 email: eturees@gmail.mn

Төв талбайг Д.СҮХБААТАРын гэж нэрлэх шүүхийн шийдвэр гарчээ

НИТХ-ын тогтоолоор 2013 онд Жанжин Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн билээ.

Харин тухайн үед Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдар эсэргүүцэж шүүхэд хандсан байдаг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны арванхоёрдугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байсан. Харин өнөөдөр болсон шүүх хурлаас Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын гээд хуучнаар нь нэрлэх шийдвэр гаргажээ.

Энэ талаар Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдартай холбогдож тодруулахад “Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарлаа. Яг одоогоор шүүхийн тогтоол миний гар дээр ирээгүй байна. Гэхдээ давж заалдах боломжгүйгээр эцсийн шийдвэр гарсан. Хэзээнээс нэршлийг буцаах талаар тогтоолд тусгаж өгөх байх. Тогтоол гарсан даруйд дахин мэдээлэл хийх болно” гэлээ.

Эх сурвалж: http://www.ikon.mn/n/t46 ач

Aug - 16 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.