NEW ETurees.mn – It's Easy to Rent

Contact number: 99000669; 70100669; 99962587 email: eturees@gmail.mn

Maroon-5 хамтлагын ахлагч Adam Levine-н орон сууцтай танилцъя

Алдарт дуучин Adam Levine болон түүний гэргий Behati Prinsloo нар нь өөрсдийн амьдран суудаг байсан Greene Street дахь орон сууцаа зургаан сарын хугацаанд амжилттай борлуулсан байна. Тэд энэхүү өвөрмөц зохион байгуулалттай орон сууцаа анх 2014 онд худалдан авсан үнээсээ бараг 1 сая ам.долларын өндөр үнээр буюу 5.5 сая ам.доллар-р борлуулах хүсэлтэй байсан хэдий ч гутлын загвар зохион бүтээгч Nick Lucio нь тэдний хүссэн үнээс арай багаар буюу 5.4 сая ам.доллар-р худалдан авсан байна.

Энэхүү сайхан мэдээ нь тэдний амьдарлын бас нэгэн сайхан мэдээтэй давхцсан нь тэдний анхны хүүхэд болох Dusty Rose охиныг хоёрхон долоон хоногын өмнө угтан авсан явдал байлаа.

Тэдний энэхүү орон сууц нь өвөрмөц чимэг, гоёмсог материалаас бүрдсэн орчин үеийн өнгө төрх, загварыг илтгэх ажээ. Энэхүү өвөрмөц байдлыг бид сууцан дотор байрлах төмөр баганууд, хуучин загварын дулааны радиатор, ил харагдах тоосгон хана болон 4 метр өндөр таазнаас харах боломжтой. Зочны өрөө нь 18 метр урттай бөгөөд цахилгаан шат нь шууд тус өрөөрүү холбогдоно. Сууцны нийт хэмжээ нь 260 м2 талбайтай байна.

Prinsloo нь өөрийн давхар биетэй болсоныг зарласан даруйд энэхүү сууц нь зах зээлд зарлагдаж эхэлсэн. Одоо тэд гэр бүлийн хамтаар арай тохилог, гэр бүлд илүү тохирсон байранд орсон гэдэгт итгэлтэй байна.

3 4 5 2 6 7 8 9 10 11 12

Oct - 14 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.