NEW ETurees.mn – It's Easy to Rent

Contact number: 99000669; 70100669; 99962587 email: eturees@gmail.mn

Ипотекийн зээлтэй 89 мянган иргэн байна

2017 оны хоёрдугаар сарын орон сууцны ипотекийн зээлийн тайлан мэдээ гарчээ. Тухайн сард банкууд 909 зээлдэгчид 58.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор зээлийн үлдэгдэл 4062.8 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 89.8 мянгад хүрчээ.
Орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 921.1 тэрбум төгрөгт хүрч, зээлдэгчдийн тоо 28.6 мянга болсон байна.

Зээлийн 95.7 хувь нь хэвийн, 2.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.6 хувь нь чанаргүй гэж ангилагджээ. Тухайн сард эргэн төлөгдсөн зээлийн хэмжээ өмнөх сараас 1.7 хувиар буурч 30.7 тэрбум төгрөг байна. Үүний 3.7 тэрбум төгрөг нь хугацаанаас өмнө төлөгдсөн байна.

Нэг зээлдэгчид 64.5 сая төгрөг ногдож байна.

Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/481097.htm

Apr - 03 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.