NEW ETurees.mn – It's Easy to Rent

Contact number: 99000669; 70100669; 99962587 email: eturees@gmail.mn

Индастриал загварын орон сууц

Канад улсын Алберта мужын төв хэсэгт нэгэн дээврийн давхарт зургаан жил амьдарсан нэгэн эр эцэст нь байраа өөрчлөхөөр шийджээ. Тэрээр улаан тоосгон хана, ил харагдах агааржуулалт болон усны шугам гэх мэт үйлдвэрлэлийн төрлийн загварт дуртай нэгэн ажээ. Тэрээр зохион байгуулалтыг шинээр бий болгох, өнгө болон тавилга сонгох зэрэг энэхүү их ажлыг гүйцэтгэхэд мэргэжлийн туслалцаа хэрэгтэй гэдгийг ойлгосон байна. Тэрээр дизайнер Brenda Brix гэх эмэгтэйтэй холбогдсон бөгөөд дизайнер түүнд нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөө хийж өгч, түүнд хаанаас ямар материал, тавилга авах болон орон зайг хэрхэн сайжруулах талаар зааж өгчээ.

Тухайлбал, тэрээр тольны хавтангуудыг худалдан авч түүгээрээ эртний эдлэл маягын бүтээлийг урласан байна. Ikea-н нарс модоор хийсэн гал тогооны тавилга худалдан авч түүнийгээ хуучны загварын болгон өөрчилжээ. Ингэхдээ зэвэрдэггүй төмрийг тавилгынхаа тавцанд бүрж суулгажээ. Тэрээр хэлэхдээ “Би өөрийн байранд хүмүүсийг ирэхэд өөрийнхөө хийсэн зүйлсийг талаар 5 минут ярилцах боломжтой, сайхан зүйлсийг хийж бүтээхийг зорьсон”.
2
3
4
5
6
7
8

Mar - 14 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.