NEW ETurees.mn – It's Easy to Rent

Contact number: 99000669; 70100669; 99962587 email: eturees@gmail.mn

Ричард Гир-н Нью-Иорк дахь 2.25 сая$-н үнэтэй орон сууц

Өнгөрсөн долоон хоногт Ричард Гир-н Silk Building-д байрлах орон сууц нь шинэ хөлслөгч олсон талаар мэдээлэл гарч байсан. Тэрхүү сарын түрээс нь 20.000$-н үнэтэй байранд шинэ хөлслөгч олхын тулд 8 сарыг зарцуулсан. Харин энэ удаад тэрээр Нью-Иорк хотын Gramercy паркын дэргэд байрлах 2,25 сая долларын үнэтэй, хоёр унтлагын өрөөтэй орон сууцыг худалдан авчээ. Энэ байрандаа маш өндөр үнэтэй сэргээн засварын ажлыг мөн хийсэн байна.

Тэрээр энэхүү байраа 2015 оны 7-р сард худалдан авсан гэж хотын бүртгэлд бичигдсэн боловч тэрээр өнгөрсөн зун маш цөөхөн удаа энэхүү байрандаа буудаллажээ. Ричард Гир нь энэ байрны талаарх мэдээллийг анх түүний найз болох Jimmy Fallon-с сонсчээ.

103 м2 талбайтай энэ байрны өмнөх эзэмшигч нь Wicked киногоороо танил болсон алдарт жүжигчин Margaret Hamilton байжээ. 2015 оны 1-р сараас эхлэн борлуулагдахаар зарлагдсан энэ байрны анхны үнэ нь 1,595,000$ байсан байна. Энэ үнэ нь Richard Gere-н энэхүү байранд зарцуулсан нийт өртөгөөс бараг 1 сая$ -р бага үнэ байгаа юм. Үүнээс харахад тэрээр маш өндөр үнэтэй засварын ажлыг хийсэн нь харагдаж байна.

1

2

 

3

 

4

 

5

 

6

 

7

 

Richard

 

 

 

 

 

 

Энэхүү байрыг санал болгосон найз, Jimmy Fallon.Jimmy

 

Байрны өмнөх эзэн Margaret Hamilton.Margaret Hamilton

Mar - 18 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.