eturees.mn – Үл Хөдлөх Хөрөнгө Зууч

Холбоо барих утас : 99000669, 99962587, 70100669 |email:eturees@gmail.com Real estate Real estate agency Apartment Rent Apartment Sale House Rent House Sale Mongolian Real estate Agency орон сууц түрээс орон сууц худалдаа хаус түрээс хаус худалдаа үл хөдлөх хөрөнгө үл хөдлөх хөрөнгө зуучлал худалдаа түрээс үл хөдлөх хөрөнгө агентлаг орон сууц байр түрээслэнэ, түрээслүүлнэ, хөлслөнө, хөлслүүлнэ, зуучилна, Байр түрээс зуучлал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, орон сууц зуучлал, орон сууц түрээс зуучлал, үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар, үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлаг, байр зуучын газар, Орон сууц түрээс, орон сууц түрээслүүлнэ, орон сууц хөлслөнө, орон сууц хөлслүүлнэ, байр түрээс, байр түрээслүүлнэ, байр хөлслөнө, байр хөлслүүлнэ, 1 өрөө байр түрээс, 1 өрөө байр түрээслэнэ, 1 өрөө байр түрээслүүлнэ, 1 өрөө байр хөлслөнө, 1 өрөө байр хөлслүүлнэ, 2 өрөө байр түрээс, 2 өрөө байр түрээслэнэ, 2 өрөө байр түрээслүүлнэ, 2 өрөө байр хөлслөнө, 2 өрөө байр хөлслүүлнэ, 3 өрөө байр түрээс, 3 өрөө байр түрээслэнэ, 3 өрөө байр түрээслүүлнэ, 3 өрөө байр хөлслөнө, 3 өрөө байр хөлслүүлнэ, Real estate Real estate agency Apartment Rent Apartment Sale House Rent House Sale Mongolian Real estate Agency орон сууц түрээс орон сууц худалдаа хаус түрээс хаус худалдаа үл хөдлөх хөрөнгө үл хөдлөх хөрөнгө зуучлал худалдаа түрээс үл хөдлөх хөрөнгө агентлаг үл хөдлөх хөрөнг зууч ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ REAL ESTATE MONGOLIAN PROPERTY APARTMENTS FOR RENT

Украйн улсын 3 сая га газрыг Хятад улс түрээслэхээр боллоо

ОХУ-ын Утро.ру цахим сонинд Саид Халмурзаев автортой ийм нэгэн нийтлэл гарчээ. Уг нийтлэлд Испанийн “El Pais” сонинд гарсан мэдээлэлд үндэслэн “Одоогоос сарын өмнө дэлхийн хөдөө аж ахуйн хөгжил, цаашдын хандлагад өөрчлөлт оруулж мэдэхээр том үйл явдал болсон” гэдгийг онцлоод үүнд Украины шинэ эрх баригчид болон БНХАУ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгааг дурдсан байна. Энэ талаархи мэдээлэл гурван жилийн өмнөөс гарч байсан бөгөөд Виктор Янукович Ерөнхийлөгч байхдаа зөвшөөрөөгүй юм байна. Харин шинэ эрх баригчид гарч ирэнгүүтээ гэрээг шууд үзэглэсэн гэж уг нийтлэлийн зохиогч итгэлтэй бичсэн байв.

Засгийн эрхийг атгаж байгаа Украины шинэ эрх баригчид гаднаасаа “улсаа яаж улсын дайтай улс болгох вэ” гэж хичээн зүтгэж байгаа мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ улс орныхоо хувь заяаг аль эрт шийдчихсэн бололтой. “Alimentaria Global” байгууллагын тэргүүн Хавьер Гусман Испанийн “El Pais” сонинд өгсөн ярилцлагадаа ”Одоо Украиныг Европынх эсвэл Оросынх гэхээсээ илүү Хятадын Украин гэх нэрлэвэл илүү тохирохоор болсон байна” хэмээн ярьсан байна.

Хавьер Гусман одоогоос са­рын өмнө “Дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэр­лэл­тэд ихээхэн өөрчлөлт оруулах үйл явдал болсон” талаар бичиж байсан юм. Тэрхүү чухал үйл явдал нь БНХАУ газар тариалан эрхлэх зорилгоор Украинд үлэмж их хэмжээний газар түрээслэх болсон явдал байжээ.

БНХАУ Украинаас гурван сая га буюу 11 583 км2 газар 50 жилийн хугацаатай түрээслэх гэрээ бай­гуулсан нь өнгөрсөн сард тодорхой болов. Хятадуудад түрээслэх газрын хэмжээ нь Украины нийт газар нутгийн таван хувьтай тэнцэж байгаа нь Украин төдийгүй БНХАУ-тай хөдөө аж ахуйн салбарт хамтрахаар яриа хэлэлцээр өрнүүлж буй орнуудын анхаарлыг ч зүй ёсоор татаад байна. Гэхдээ шууд нэг амьсгаагаар энэ хэмжээнд хүргэхгүй, аажмаар нэмэгдүүлэх аж. Гэрээнд зааснаар, БНХАУ Днепропетровск мужид эхлээд 100 мянган га газар сонгож үйл ажиллагаа явуулна. Улмаар үе шаттайгаар нэмэгдүүлсээр гурван сая га-д хүргэх ажээ. Гадаадын иргэн газар эзэмшихийг хориглодог байсан хуучин хуулийг Украины эрх баригчид өнгөрсөн жил цуцалснаар Хятадад газар түрээслэх хэлэлцээр эрчимжиж, улмаар энэ онд батлагдсан юм байна. Их хэмжээний газар нутгаа 50 жилээр өгснийхөө хариуд Украин хүнсний ногоо, жимс, жимсгэний үр, газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, бордооны үйлдвэр (Украин улс жилд тэрбум орчим ам.долларын бордоо импортлодог) зэргийг авах гэнэ. Мөн бага зардлаар их ургац авдаг технологийг хятадуудаас мэдэж авна хэмээн найдаж байгаа нь тодорхой. Түүнчлэн бэлэн мөнгө өгч, дэд бүтцэд ч хөрөнгө оруулалт хийх гэнэ. Украинд БНХАУ-ын түрээслэх газрын хэмжээ нь Баруун Европын Бельги, Дундад Азийн Армен, АНУ-ын Массачусетс мужийн нутаг дэвсгэртэй тэнцэж байгаа юм.

БНХАУ сүүлийн жилүүдэд “Хя­тадад үйлдвэрлэв” гэдэг шошгыг “Хятадад бүтээв” болгож өөрчлөхөөр шинжлэх ухаан, технологийг хөг­жүү­лэхэд маш анхаарал тавьж байгаа билээ. Тэгвэл хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд баримталж байгаа “Экологийн, цэвэр” хүнс үйлд­вэрлэхэд тэдэнд юуны өмнө газар хэрэгтэй. Одоо байгаа газар нутгийн хөрс нь аль хэдийнэ шимгүй болсон. Тиймээс БНХАУ хүнсний ногоо, үр тарианы хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангах бодлогоосоо татгалзаж, тариалангаа огцом бууруулах бодлого барих төлөв үүсээд байгаа юм.

Дорнод Европт газар тариалан эрхлэхэд маш тохиромжтой хөрс бий. БНХАУ-ын онилсон тэр улс нь Украин болов. Тэд 2007 оноос Өмнөд Америк, Зүүн Өмнөд Ази, Африкийн орнуудад газар тариа­лан­гийн чиглэлээр газар түрээслэж эхэлсэн бөгөөд Украинд авсан газар нь хамгийн том нь юм. Үүнтэй холбоотойгоор украинчуудын дунд “газар тариалангийн бүх газар нут­гаа хятадуудад алдах вий” гэсэн бол­гоомж­лол үүсээд байгаа юм байна. Газар нутгаа хятадуудад түрээслүүлсэн Филиппин, Мозамбик зэрэг улсад ч ийм болгоомжлол байдаг аж.

Эх сурвалж: http://eagle.mn/r/7307

Бар - 28 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.