eturees.mn – Үл Хөдлөх Хөрөнгө Зууч

Холбоо барих утас : 99000669, 99962587, 70100669 |email:eturees@gmail.com Real estate Real estate agency Apartment Rent Apartment Sale House Rent House Sale Mongolian Real estate Agency орон сууц түрээс орон сууц худалдаа хаус түрээс хаус худалдаа үл хөдлөх хөрөнгө үл хөдлөх хөрөнгө зуучлал худалдаа түрээс үл хөдлөх хөрөнгө агентлаг орон сууц байр түрээслэнэ, түрээслүүлнэ, хөлслөнө, хөлслүүлнэ, зуучилна, Байр түрээс зуучлал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, орон сууц зуучлал, орон сууц түрээс зуучлал, үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар, үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлаг, байр зуучын газар, Орон сууц түрээс, орон сууц түрээслүүлнэ, орон сууц хөлслөнө, орон сууц хөлслүүлнэ, байр түрээс, байр түрээслүүлнэ, байр хөлслөнө, байр хөлслүүлнэ, 1 өрөө байр түрээс, 1 өрөө байр түрээслэнэ, 1 өрөө байр түрээслүүлнэ, 1 өрөө байр хөлслөнө, 1 өрөө байр хөлслүүлнэ, 2 өрөө байр түрээс, 2 өрөө байр түрээслэнэ, 2 өрөө байр түрээслүүлнэ, 2 өрөө байр хөлслөнө, 2 өрөө байр хөлслүүлнэ, 3 өрөө байр түрээс, 3 өрөө байр түрээслэнэ, 3 өрөө байр түрээслүүлнэ, 3 өрөө байр хөлслөнө, 3 өрөө байр хөлслүүлнэ, Real estate Real estate agency Apartment Rent Apartment Sale House Rent House Sale Mongolian Real estate Agency орон сууц түрээс орон сууц худалдаа хаус түрээс хаус худалдаа үл хөдлөх хөрөнгө үл хөдлөх хөрөнгө зуучлал худалдаа түрээс үл хөдлөх хөрөнгө агентлаг үл хөдлөх хөрөнг зууч ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ REAL ESTATE MONGOLIAN PROPERTY APARTMENTS FOR RENT

Ипотекийн зээл шинэчлэгдсэн журмаар олгогдож байна

Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаагаас ипотекийн зээлийн шинэ журмын талаар тодрууллаа. 

-Ипотекийн зээлийн санхүүжилт өнгөрсөн долоо хоногоос эхлэн шинэ журмаар олгогдож эхэллээ.

Шинэ журмын дагуу ипотекийн зээл олголтод ямар өөрчлөлт орж байгаа вэ? 

-Монголбанкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаал энэ сарын 25-ны өдөр батлагдсан. Үүгээр орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталсан байгаа. Шинэ журмаар голлох хоёр өөрчлөлт орсон.

Нэгдүгээрт, ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ.​ Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм. Ингэхдээ Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дарааМонголбанк санхүүжилтийг олгох юм.

Цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас нөхөж олгох байдлаар явагдах юм.

Журамд орсон хоёр дахь гол өөрчлөлт юу гэхээр тухайн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд өндөр орлоготойиргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлээр авсан тохиолдол гарч байсан. Цаашдаа ийм байдлаар нэг зээлдэгч олон давхар зээлтэй байх боломжгүй гэсэн үг. Хэрэв өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой.

-Бондын төлбөр, зээлийн эргэн төлөлт сард дунджаар хэдэн тэрбум төгрөг байдаг вэ. Энэ нь сард ирж байгаа хүсэлтийнхээ дүнд хүрэлцэхгүй байх?     

-Дунджаар 22-25 тэрбум төгрөг байдаг. Энэ хэмжээний эргэн төлөлтийг бид тухайн сард нь банкуудад хуваарилна гэсэн үг. Яаж хуваарилах вэ гэх асуулт гарч ирнэ. Тэгэхээр тухайн сард эргэн төлөгдөж байгаа зээлийн дүнг бид задалж хараад, аль банкнаас хэдэн төгрөгийн зээлийн эргэн төлөлт орж ирсэн бэ гэдгийг тодорхойлчихно. Тэр дүнгээр нь тухайн банкинд нь эргүүлж хуваарилах юм.

Нийт эрэлттэйгээ харьцуулахад энэ хэмжээний санхүүжилт мэдээж бага. Гэхдээ энэ нь иргэдийн зээл шийдэгдэхгүй гэсэн үг биш. Бид эхний ээлжинд арилжааны банкууд руу 35.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдэж, олгоод байна. Цаашдаа сар бүр зээлийн эргэн төлөлттэй нь уялдуулж, тодорхой дүнтэй санхүүжилтийг банкуудад олгох юм. 

-Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтболон купоны төлбөрөөр санхүүжилт олгоно гэж байна. Тэгвэл долоодугаар сараас хойш ипотекийн зээлолгогдоогүй байгаа. Тэгэхээр ИЗББ-ын купоны төлбөр, зээлийн эргэн төлөлтөд тодорхой хэмжээний мөнгө төвлөрсөн байх? 

-Долоодугаар сараас хойш эргэн төлөлт болон ИЗББ-ын төлбөрийн дүн ойролцоогоор 50 орчим тэрбум төгрөг байгаа. Тэгэхээр эхний ээлжийн санхүүжилт 50 орчим тэрбум төгрөг байна. Дараагийн сараас сар тутмын хуримтлагдсан мөнгөөрөө санхүүжилт олгогдоод явна. Тэр нь сард дунджаар 22-25 тэрбум төгрөг.

-Хугацаа, урьдчилгааны дүнд өөрчлөлт орсон уу?  -Хугацаа 30 хүртэлх жил, урьдчилгаа төлбөр мөн 30 хувиар тогтож байгаа. Ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбай 80 ам.метрээс ихгүй байна.

Эх сурвалж: http://www.ikon.mn/n/v8t

Нох - 07 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.