Britney Spears-н орон сууц 7,6 сая доллар-р үнэлэгдэж байна
Алдарт поп дуучин Britney Spears-н нэгэн хэсэг амьдарч байсан орон сууц нь 7,6 сая доллар-р үнэлэгдэн борлуулагдахаар зарлагдаж байна. Тэрээр энэхүү гурван унтлагын өрөөтэй, таван ариун цэврийн өрөөтэй пентхаус загварын орон сууцыг анх 2002 онд 3 сая доллараар худалдан авч байсан юм. Гэвч хоёр жил амьдарсныхаа эцэст тэрээр энэхүү байрныхаа үнийг нэг нугалж зарах гэж оролдсон боловч эцэстээ 2006 онд 4 сая доллараар зарж чадсан байна. Тэр цагаас хойш одоог хүртэл эзэмшиж байгаа шинэ худалдан авагч нь тухайн орон сууцыг 6,6 сая доллараас 9 сая доллар хүртэл үнийн дүнгээр зархыг хичээж ирсэн боловч өнөөг хүртэл зарагдаагүй байгаа бөгөөд өнөөдрийн зарлагдаж байгаа ханш нь 7,6 сая доллар болсон байна.