eturees.mn – Үл Хөдлөх Хөрөнгө Зууч

Холбоо барих утас : 99000669, 99962587, 70100669 |email:eturees@gmail.com Real estate Real estate agency Apartment Rent Apartment Sale House Rent House Sale Mongolian Real estate Agency орон сууц түрээс орон сууц худалдаа хаус түрээс хаус худалдаа үл хөдлөх хөрөнгө үл хөдлөх хөрөнгө зуучлал худалдаа түрээс үл хөдлөх хөрөнгө агентлаг орон сууц байр түрээслэнэ, түрээслүүлнэ, хөлслөнө, хөлслүүлнэ, зуучилна, Байр түрээс зуучлал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, орон сууц зуучлал, орон сууц түрээс зуучлал, үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар, үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлаг, байр зуучын газар, Орон сууц түрээс, орон сууц түрээслүүлнэ, орон сууц хөлслөнө, орон сууц хөлслүүлнэ, байр түрээс, байр түрээслүүлнэ, байр хөлслөнө, байр хөлслүүлнэ, 1 өрөө байр түрээс, 1 өрөө байр түрээслэнэ, 1 өрөө байр түрээслүүлнэ, 1 өрөө байр хөлслөнө, 1 өрөө байр хөлслүүлнэ, 2 өрөө байр түрээс, 2 өрөө байр түрээслэнэ, 2 өрөө байр түрээслүүлнэ, 2 өрөө байр хөлслөнө, 2 өрөө байр хөлслүүлнэ, 3 өрөө байр түрээс, 3 өрөө байр түрээслэнэ, 3 өрөө байр түрээслүүлнэ, 3 өрөө байр хөлслөнө, 3 өрөө байр хөлслүүлнэ, Real estate Real estate agency Apartment Rent Apartment Sale House Rent House Sale Mongolian Real estate Agency орон сууц түрээс орон сууц худалдаа хаус түрээс хаус худалдаа үл хөдлөх хөрөнгө үл хөдлөх хөрөнгө зуучлал худалдаа түрээс үл хөдлөх хөрөнгө агентлаг үл хөдлөх хөрөнг зууч ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ REAL ESTATE MONGOLIAN PROPERTY APARTMENTS FOR RENT

Ж.Үнэнбат: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой

Монголын эдийн засаг болоод банкуудын нөхцөл байдлын талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай ярилцлаа. Тэрбээр банкуудын төлбөр гүйцэтгэх чадвар өмнө байгаагүй өндөр байгаа бөгөөд чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх бие даасан компани байгуулж буй талаар онцолсон юм.

-Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Уг мэдээллээс анхаарал татсан нэг үзүүлэлт нь банкны системд чанаргүй зээлийн хэмжээ энэ оны найм-дугаар сарын эцэст өмнөх сарынхаас 2.8 хувиар өсчээ. Үүнтэй холбоотойгоор банкуудын зээл олголтыг шүүмжлэх хүн цөөнгүй байна. Банкууд үнэхээр зээлийн судалгаа муу хийснийх үү, эсвэл эдийн засгийн байдал илүүтэй нөлөөлсөн үү?

-Санхүү бол бодит эдийн засгийн толь. Банк хүмүүсийн хадгаламжийг аваад бусдад зээлдүүлдэг. Эдийн засаг сайн байж л зээлийн эргэн төлөлтийн чанар тодорхойлогдоно шүү дээ.

2010 оноос хойш эдийн засаг нэлээд сэргэсэн. Бүр 17 хувиар өссөн. Тэр нь бидний гавьяа биш, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өссөнийх юм. Тэр дундаа нүүрс гэж өмнө нь огт тооцогдоогүй байсан фактор манай эдийн засагт гол байр суурь эзлэх болсон. Ингээд уул уурхайн салбарын хөгжлийг дагаад барилга, үйлчилгээ гээд бүхий л салбар хөгжсөн.

Эдийн засаг ингэж идэвхжихэд банкууд ч тэр, Засгийн газар ч тэр бүгд л ирээдүй сайхан болно, илүү их өснө гэж төсөөлсөн. Тэр өсөлтийг дагаад зээлийн эрэлт ч өссөн. Зээл олгосон. Мэдээж барьцаа, баталгаатай зээл олгосон.

Гэвч энэ өсөлтийг бий болгож байсан түүхий эдийн үнэ суларч уул уурхайн салбар хүндрэхэд хүн амын орлого муудсан. Мөн худалдан авах чадвар суларч, эрэлт буурснаар аж ахуйн нэгжүүдийн орлого, мөнгөн урсгал багасаад зээл төлөх боломж муудан чанаргүй зээл нэмэгдэж байгаа юм.

Тийм учраас чанаргүй зээл гэдэг эдийн засгийн үйл ажиллагааны тусгал гэж хэлж болно. Түүнээс биш банкууд зээлийн шинжилгээ буруу хийгээд, барьцаа баталгаагүй зээл олгосон асуудал огт биш.

Эдийн засгийнхаа мөчлөгийг буруу тооцоолсон, зээл олгохдоо илүү консерватив хандах байсан байж магадгүй. Гэхдээ ийм алдаа бол зөвхөн банкны салбарт бус, бүхий л салбарт байгаа. Хамгийн сүүлчийн золиос нь өнөөгийн байдлаар барилгын салбар харагдаж байна.

-Эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй хэвээр байвал чанаргүй зээлийн хэмжээ улам нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд банкууд хэрхэн ажиллах вэ?

-Энэ байдлын хариу үйлдэл болгож банкууд төлбөрийн чадвартаа анхаарч байгаа. Өнөөгийн байдлаар төлбөр гүйцэтгэх чадварын хэмжээ банкны системд 40 хувьд хүрсэн. Урьд нь ийм өндөр хувьд хүрч байгаагүй. Өөрөөр хэлбэл, бид бусдаас авсан мөнгөнийхөө 40 хувийг бэлнээр байлгаж байна гэсэн үг. Тиймээс богино хугацаанд ямар нэгэн асуудал байхгүй.

Гол нь дунд болон урт хугацаандаа зээлийн чанаргүйдлийг хэдий хугацаанд даван туулах вэ гэдэг асуудал бий. Тэрийг даван туулж байж банкууд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх өөрийн хөрөнгөө өсгөн эрсдэл үүрэх чадамж нэмэгдэнэ.

Дахин хэлэхэд богино хугацаанд бол банкуудын төлбөрийн чадвар маш өндөр байгаа учраас ямар ч бэрхшээл байхгүй бөгөөд энэ нь маш чухал юм. Цаашилбал, банкууд зээл олгохдоо илүү консерватив хандаж найдвартай активуудад хөрөнгө оруулж байна.

-Тэгвэл чанаргүй зээлийг бууруулах талаар ямар нэгэн төлөвлөгөө байна уу?

-Энэ асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэх талаар арилжааны банкууд арга хэмжээ авч байгаа. Арван банк нийлээд актив удирдлагын компанийг дундаа байгуулж, үүний оролцоотойгоор чанаргүй зээлийг худалдан авч банкуудын эх үүсвэрийг чөлөөлөх ажил хийгдэнэ.

Түүнчлэн чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг бие даасан нэгжид хариуцуулж, шаардлагатай арга хэмжээ авах бололцоо нээгдэж байгаа.

-Монголын банкууд өндөр хүүтэй зээл олгодог монополь байна, иргэдийг шулж байна. Тиймээс гаднын банкуудыг оруулж ирье гэх хандлага сүүлийн үед ажиглагдах болсон. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?

-Юуны өмнө банкны системийн хөгжлийг манай улс орны эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдалтай холбон авч үзэх шаардлагатай. Гэхдээ эдийн засгийн бусад салбарыг бодвол банкны салбар арай түрүүлчихсэн олон улсын стандартын түвшинд зарим талаараа оччихсон.

Учир нь бид гадаад зах зээл дээр ажиллаж, гаднын хөрөнгө оруулалтыг татаж байгаа гэдэг утгаараа олон улсын стандарт, засаглалын шаардлагыг хангаж ажиллах нь зайлшгүй байдаг. Нөгөө талаас Монголбанкны хатуу зохицуулалтын дор үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хоёр хүчин зүйлээс шалтгаалаад хөгжлийн гадаад дүр төрх тодорхойлогддог. Харин Монголын хувьд бид дотоод зах зээлээс хөрөнгө босгож, зээл олгож байгаа шүү дээ. Хүүгийн түвшин эрэлт, нийлүүлэлтийнхээ зарчмаар тогтож буй учраас өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, бид зах зээлээ л дагаж байна.

Түүнээс гадна бидний хувьд хамгийн их анхаардаг зүйл бол харилцагчдад үзүүлэх үйлчилгээ, шуурхай байдал, хөрөнгийн найдвартай байдал. Тиймээс үүнд л чиглэсэн ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, банк бусдын мөнгөөр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг онцгойлон ойлгох хэрэгтэй.

Уг нь ойлгомжтой юм шиг энэ зүйлийг мянга давтах шаардлагатай юм шиг байна. Хүү өндөр байна гэдэг угаасаа л манай эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний эрэлт нийлүүлэлттэй холбоотой.

-Гаднын банкуудыг оруулж ирэх тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Мэдээж гаднын банкууд орж ирж болно. Гэхдээ ямар нөхцөлөөр ажиллах вэ гэдэг нь чухал. Дотоодын банкуудтай харилцаж, тэднээр дамжуулан үйл ажиллагаа явуулах нь оновчтой болов уу.

Өөрөөр хэлбэл, банкуудад зээл олгох маягаар, дотоодын хадгаламж авахгүйгээр ажиллах нь аль алиндаа зүгээр байх. Учир нь дотоодын эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулах туршлага манай банкуудад бий.

Гаднын банкууд харьцангуй хямд зардал бүхий эх үүсвэртэй. Хэрэв гаднын банкууд арилжааны сэдлээр ажиллавал эрсдэлийн түвшнээ харгалзан манай банкуудын олгож буйгаас хэт бага хүүтэй зээл олгох боломжгүй юм. Тэгэхээр тийм ч өгөөжтэй байх нь юу л бол.

-Банкуудын ерөнхий үзүүлэлт яг ямар байгаа вэ?

-Өнөөгийн байдлаар манай банкны системийн нийт актив 3.9 их наяд төгрөг байна. Өөрийн хөрөнгө 2.7 их наяд. Төлбөр төлөн гүйцэтгэх чадвар 40.7 хувь, чанаргүй зээлийн хувь 8.6 байна.

Нийт зээл 12 их наяд төгрөг байгаагаас 30 орчим хувь нь ипотекийн зээлийн үлдэгдэл. Ипотекийн зээлийг 85,000 өрхөд олгосон байгаа. Ийм л үзүүлэлттэй байна даа.

-Ипотекийн зээлийг сая Монголбанкны удирдлагын түвшинд хэлэлцээд түр зогсоочихсон байгаа. Банкны холбоо ипотекийн зээлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Бидний зүгээс бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мэдээж үүнд төсвийн тодорхой хязгаарлалт бий. Ипотекийн зээлийн эрэлт ч тодорхой түвшинд багасаж буй. Тиймээс нөхцөлийг бууруулж, суллахгүй байх нь энэ зээлийн ирээдүйн төлөв байдалд хэрэгтэй гэж үздэг.

-Сая бодлогын хүүг 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувь болгосон. Энэ нь банкуудын бүтээгдэхүүн үйлчилгээнд хэр нөлөөлж байгаа бол. Бодлогын хүүгийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Уг нь бодлогын хүү банкуудын зээлийн хүүд нөлөөлөх ёстой. Гэхдээ одоохондоо тийм ч дорвитой нөлөө харагдахгүй байна. Бид бодлогын хүү гэхээсээ илүүтэй өөрсдийн эх үүсвэрийн хүүн дээр гол анхаарлаа төвлөрүүлдэг.

Банкууд ч төлбөр гүйцэтгэх тодорхой чадвартай байгаа учраас банкны үнэт цаасанд оруулах зэргээр зээлээс бусад бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулах үйл явц тодорхой түвшинд ажиглагдах байх.

-Эдийн засаг өсөлттэй байх үед хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр дөрвөн банк Санхүүгийн зохицуулах хорооноос кастадиан банкны үйлчилгээ авах эрх авсан. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу?

-Санхүүгийн системийн 96 хувь нь банкны систем. Банкны бус буюу үнэт цаас, хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагааны зөвшөөрлийг банкууд авчихсан.

Кастодиан банкны үйл ажиллагаа явуулах тодорхой платформ, дэд бүтэц бий болчихсон. Тэгсэн мөртлөө орлогын тодорхой эх үүсвэр харагдахгүй байгаа. Тэр нь банкнаас огт хамааралгүй.

Одоо байгаа хөрөнгийн зах зээл ийм л байна гэсэн үг. Хөрөнгийн зах зээл ажиллахгүй байгаа нь цаанаа олон шалтгаантай. Ер нь хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, хууль, эрх зүйн орчин, хуулийг хэрэгжүүлэх бололцоо, хэрэгжүүлэх албадлагын арга хэмжээ авах орчин бүрдээгүй манайх шиг орны санхүүгийн зах зээлд банк давамгайлсан хэвээр л байх болов уу.

-Валютын ханшийн талаар та юу хэлэх вэ. Цаашид дунд болон урт хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг ямар түвшинд байлгах хэрэгтэй юм бол. Валютын ханшид монголчууд ямар өнцгөөс хандах ёстой вэ? 

-Ер нь валютын эрэлт, нийлүүлэлтээс л шалтгаалж байгаа. Хамгийн гол нь валютын ханш урт хугацааны Монголын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг тусгаж чадаж байвал маш зохистой.

Тэр нь юу гэхээр гадаад, дотоод бүх тэнцвэр хангагдсан нөхцөл дэх ханш хамгийн зөв гэж үзнэ. Гэтэл манайд тэр тэнцвэр нь хадгалагдаж байна уу, үгүй юү гэдэг асуултыг өөрсдөдөө тавих ёстой.

Валютын ханш мэдээж тодорхой түвшинд өсөж, буурна. Манай салбарын хувьд аль болох тогтвортой байвал сайн. Улс орны эдийн засгийн хувьд урт хугацааны тэнцвэрийг хангахад чиглэгдсэн ханш байвал зүгээр.

Сүүлийн үед нэг өсөөд, нэг буугаад огцом савлаж байна. Энэ нь сэтгэл зүйн хүчин зүйлсээс шалтгаалан үүсэж буй. Бодлого тодорхойлогчдын хувьд энэхүү савлагааг эдийн засгийн тоглогчдод хүндрэлгүйгээр зохицуулах асуудал бий. Г эхдээ зах зээлд оролцохгүй гэж байгаа. Тэгэхээр энэ хоёр тэнцвэрийг олох нь чухал байх.

-Сая төсвийг тодотгоод, төсвийн алдагдлыг хэлэлцэж, татвар нэмэгдүүлэх гэж байгаад больсон. Төсвийн тодотголтой холбогдуулаад манай макро эдийн засгийн талаар та хэрхэн дүгнэж байгаагаа хуваалцахгүй юу?

-Зардлыг бууруулах, татварыг нэмэх гэдэг хоёр багц асуудал орж ирсэн. Ийм уламжлалт арга хэмжээ байдаг ч татварыг нэмэгдүүлэх талаар нэлээд болгоомжтой хандах байсан болов уу.

Яагаад гэвэл татварын түвшинг нэмчихээр татварын орлого тэр хэмжээгээр орох уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхээр тэр талаар тодорхой судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх нь зөв байсан байх.

Нөгөө талаар, эдийн засгийн ийм хүндрэлтэй нөхцөлд татварыг нэмнэ гэдэг логикийн хувьд эргэлзээтэй арга хэмжээ. Харин эсрэгээрээ бууруулж бас болохоор байгаа шүү дээ. Хүндрэлтэй нөхцөлд эрэлтийг нэмэгдүүлэх үүднээс.

Магадгүй өнөөгийн 10 хувийн татварын зөв дэглэмийг хадгалах арга хэмжээ авсан бол илүү оновчтой байсан байх. Зардлыг бууруулах бол зайлшгүй авах ёстой арга хэмжээ.

Бид бүгд мэдэж байгаа, төр нэлээд данхайчихсан. Эдийн засгийн өндөр өсөлтийн үед төсөв маш их тэлсэн шүү дээ. Тэрийг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн хуучин хэвэнд нь оруулж чадахгүй байгаа хэрэг. Компаниуд бол хэвийн хэмнэлдээ орчихсон. Гэтэл төр улс маань чаддаггүй. Хажуугаар нь бөөн амлалт, орон тоо. Энэ мэт зүйл дээр онцгой арга хэмжээ авах байсан болов уу.

-Үндэсний статистикийн хорооноос гаргасан үзүүлэлтээр наймдугаар сард эдийн засаг дефляци руу гулслаа. Үүний нөлөөг та хэрхэн харж байна вэ. Үнэхээр Монголын эдийн засаг ийм хүнд хэвээр байх уу?

-Дефляци гэдэг бол нийт эрэлт дарагдчихсан гэсэн үг. Компаниудын орлого буурч, хүмүүсийн хэрэглээнд нөлөөлнө. Бидний хувьд цалингаа өсгөж чадахгүй, олон хүн ажилд авч чадахгүй болно гэх мэтээр нөлөөлнө.

Дээр нь бидний гаргаж буй ипотекийн зээлийн дийлэнх хувийг дундаж орлоготой хүмүүс авсан байдаг. Тэр хүмүүсийн орлогын нэлээд хувийг ипотекийн зээлийн төлбөрт авдаг. Мэдээж хүмүүсийг орон сууцтай байлгах сайхан ч нөхцөлийг хөнгөвчилбөл энэ асуудал ирээдүйд хүндрэлд орох дүр зураг харагдаж байна.

Ер нь дефляци гэж ярихад арай эрт байна, улирлын нийлүүлэлтийг дагаад мах төмсний үнэ л буурсан байгаа. Хэрэглээний барааны нийт үнэ ерөнхийдөө буураагүй байна.

Гэхдээ инфляц удаан хугацаанд дараалан буурч байгаа нь бизнес эрхлэгчид, иргэд ирээдүйн эдийн засгийн төлөв байдалд итгэх итгэлд нь нөлөөлж байна.

Өөрөөр хэлбэл, хүмүүс аль болох хямгатай, хэмнэлттэй байхыг бодож байна. Энэ байдлыг л өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж л эдийн засгийг сэргээхэд нөлөөлнө.

-Таны харж байгаагаар эдийн засгийн нөхцөл байдал хэзээнээс сэргэх бол?

-Ер нь бодитойгоор харах юм бол бид юунаас хамааралтай улс вэ гэдгээ сайн бодох ёстой. Богино хугацаанд бол бид уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, уул уурхайд орж ирэх хөрөнгө оруулалт, түүний идэвхжил, түүгээр бий болох орлогоос шууд хамаарна.

Харин дунд болоод урт хугацаандаа эдийн засгаа зөвхөн нэг салбараас хамаарахгүй байх тогтолцоог зөв бүрдүүлж чадсанаас л шалтгаална.

Эх сурвалж: http://www.ikon.mn/n/u03

Бич - 20 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.