eturees.mn – Үл Хөдлөх Хөрөнгө Зууч

Холбоо барих утас : 99000669, 99962587, 70100669 |email:eturees@gmail.com Real estate Real estate agency Apartment Rent Apartment Sale House Rent House Sale Mongolian Real estate Agency орон сууц түрээс орон сууц худалдаа хаус түрээс хаус худалдаа үл хөдлөх хөрөнгө үл хөдлөх хөрөнгө зуучлал худалдаа түрээс үл хөдлөх хөрөнгө агентлаг орон сууц байр түрээслэнэ, түрээслүүлнэ, хөлслөнө, хөлслүүлнэ, зуучилна, Байр түрээс зуучлал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, орон сууц зуучлал, орон сууц түрээс зуучлал, үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар, үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлаг, байр зуучын газар, Орон сууц түрээс, орон сууц түрээслүүлнэ, орон сууц хөлслөнө, орон сууц хөлслүүлнэ, байр түрээс, байр түрээслүүлнэ, байр хөлслөнө, байр хөлслүүлнэ, 1 өрөө байр түрээс, 1 өрөө байр түрээслэнэ, 1 өрөө байр түрээслүүлнэ, 1 өрөө байр хөлслөнө, 1 өрөө байр хөлслүүлнэ, 2 өрөө байр түрээс, 2 өрөө байр түрээслэнэ, 2 өрөө байр түрээслүүлнэ, 2 өрөө байр хөлслөнө, 2 өрөө байр хөлслүүлнэ, 3 өрөө байр түрээс, 3 өрөө байр түрээслэнэ, 3 өрөө байр түрээслүүлнэ, 3 өрөө байр хөлслөнө, 3 өрөө байр хөлслүүлнэ, Real estate Real estate agency Apartment Rent Apartment Sale House Rent House Sale Mongolian Real estate Agency орон сууц түрээс орон сууц худалдаа хаус түрээс хаус худалдаа үл хөдлөх хөрөнгө үл хөдлөх хөрөнгө зуучлал худалдаа түрээс үл хөдлөх хөрөнгө агентлаг үл хөдлөх хөрөнг зууч ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ REAL ESTATE MONGOLIAN PROPERTY APARTMENTS FOR RENT

Иргэдийг ялгаварласан ипотекийн 5%-н зээл

Эрх баригчид амлалтадаа хүрч орон сууцны ипотекийн зээлийг 5 хувь болгов. Гэхдээ энэ зээлд орон сууцны ипотекийн зээлтэй 78 мянга орчим иргэн, цаашид байршил харгалзахгүй /ялангуяа нийслэлд/ орон сууц худалдан авах иргэд бүхэлдээ хамрагдахгүй.

Зөвхөн Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах тохиолдолд ипотекийн зээлийн хүү 5 хувь байхаар тогтоосон. Дээрх бүсэд зээлээр байр авсан иргэдийн зээлийн хүүг бууруулж, 5 хувьд шилжүүлэх юм байна. Гэхдээ дээрх бүсэд ипотекийн зээл авч, 5 хувь шилжих иргэд ердөө 18 мянга орчим нь.

Төрийн банкнаас Засгийн газрын журмын дагуу эрх нь нээгдсэн зарим иргэний ипотекийн зээлийг 5 хувьд шилжүүлсэн талаар мэдээлсэн. Гэхдээ энэ нь нийт массыг хамраагүй болохоор хаана, ямар байршилд ипотекийн зээл авсан нь 5 хувьд шилжээд байна вэ гэсэн иргэдийн эргэлзээ гайхшрал одоо ч тайлагдаагүй байгаа. Ямартай ч хөдөө орон нутгийнхан орон сууцаа 5 хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах боломжтой гэдэг нь тодорхой. Гэвч аймгуудад хичнээн барилга баригдаж, хичнээн иргэн ипотекийн зээлтэй байгаа, одоо борлогдохгүй байгаа хичнээн барилга байна вэ гэдэг бас л эргэлзээтэй. Барьсан орон сууцны барилга нь борлогдохгүй бухимдаж байгаа компаниуд хөдөө орон нутагт гэхээсээ нийслэлд л байна.

Харин бусад байршилд байр авах болон 8 хувийн хүүтэй зээлээр байр авсан иргэдийн зээлийн хүүг бууруулах ажлыг дараагийн ээлжинд буюу үе шаттайгаар зохион байгуулна хэмээгээд байгаа юм. Иймээс эхний ээлжинд 5 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой орон сууцнуудын байршлыг хүргэж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүст баригдаж байгаа барилгуудыг таван хувийн хүүтэй зээлд хамруулахаар заасан. Гэтэл мөн л дээрх бүсэд төлөвлөсөн барилга баригдаж дуусаагүй, газраа чөлөөлсөн иргэд түрээсийн байранд хэдэн жилийг үдэж, компаниудаас  барилгаа барьж дуусгахыг шаардан гомдолтой яваа.

Шинэ суурьшил гэх заалтад “Буянт Ухаа” хороолол одоогоор хамрагдаагүй юм билээ. Тиймээс энэ хорооллын иргэд тун бухимдалтайгаар оршин суугчдын гарын үсэг бүхий өргөдлийг УИХ, Ерөнхий сайдад хаягласан байсан. Уг нь ч “Буянт Ухаа”-гийнхан төрийн буянаар зах зээлийн үнээс харьцангуй доогуур ханшаар орон сууцаа худалдан авч, ипотектийн зээлд хамрагдан улс. Гэхдээ хүний хэрэглээ, амьжиргаа хойно зээлийн хүүгээ бууруулахыг хэн хүнгүй хүсэлгүй яах вэ.

Ер нь ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах орон сууцны ам.метрийг 80 хүртэл хувь байхаар зааж, зай талбайг нь хязгаарласан. Засгийн газраас журамд өөрчлөлт оруулахдаа ипотекийн зээлийн ам.метрийг чөлөөлж, нийтэд нь 8 хувьд хамруулж болох заалт оруулахаар яригдаж байсан. Ипотекийн зээлтэй 80 орчим мянган иргэдийн нэлээд нь арилжааны банкны жилийн 20 хувийн хүүтэй зээлд хамрагдсан байдаг. Тэр дундаа зарим иргэн тухайн үедээ ам.доллараар төлж байхаар гэрээ хийсэн нь эдүгээ ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2000 төгрөгийг давсан энэ үед тунчиг хатуу тусч байгаа биз. Тиймээс арилжааны 80 ам.метраас дээш хэмжээтэй орон сууц авсан иргэд зээлээ 8 хувьд шилжүүлэх боломжийг мөн л чих тавин чагнаж байсан нь талаар болсон.

Цаашлаад эдийн засагчид, эдийн засагч-улстөрчид ипотекийн зээлийн хүүг 5 хувьд шилжүүлэх асуудалд эсрэг байр суурьтай, толгой сэгсэрч суусан. Учир нь 5 хувийн хүүтэй болгосноор эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн тэд байр сууриа илэрхийлж байв.

Харин Засгийн газар 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг үе шаттай хэрэгжүүлнэ. Үе шаттайгаар хэрэгжүүлэхгүй бол өнөөгийн эдийн засаг ачаагаа дааж чадахгүй хэмээн тайлбарласан. Ямартай ч ипотекийн зээлийг 5 хувьд шилжүүлсэн Засгийн журам ипотекийн зээл авсан нийт иргэдийг хамарсангүй. Басхүү баригдсан барилгуудын борлуулалт хийгээд ханшинд нь ч нөлөөлсөнгүй. Ер нь эдийн засагт ч сайн, муу аль ч талаараа  нөлөөлсөнгүй.

Ийнхүү иргэдийн дунд хэт хүлээлт үүсгээд байсан “5 хувь” цөөнхийг хамарч, олонх гонсгор үлдлээ. Ер нь орон сууцны зээл иргэдэд хэт ялгавартай хэрэгжиж байгаа. Цаашлаад 5 хувийн зээлд хамрагдах байтугай, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн олгогдож байгаа эсэхэд иргэд гайхсаар байна лээ.

Н.Энхлэн

Эх

сурвалж: http://www.shuud.mn/content/read/465684.htm

Бар - 23 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.