Монгол гэрт хонохын тулд 2000$ төлнө
Та Монгол гэрт 2000$ төлж хононо гэхээр гайхах байх. Гэхдээ энэ нь АНУ-н Нью-Иорк хотын Lexington Avenue-д байрлах W Hotel Зочид буудлын үйлчилгээ юм. Тэд энэхүү шинэ үйлчилгээгээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь хотын төвд, буудлын дээвэр дээр засаж тохижуулсан, амрахад тохиромжтой, зугаалгаар явж буй мэт сэтгэгдэл төрүүлэх орчинг Монгол гэрийн загвартай майхан голлох үүргийг гүйцэтгэн чимж өгчээ. Энд нэг хоноход 2000$ гэж үнэлжээ.