NEW ETurees.mn – It's Easy to Rent

Contact number: 99000669; 70100669; 99962587 email: eturees@gmail.mn

Шилэн таазтай, дээврийн давхарын байр (Нью-Иорк)

Нью-Иорк хотын төв, барилгынхаа дээврийн давхарт байрлалтай, шилэн дээврээр гоёсон энэхүү тэнгэрт суурилагдсан мэт орон сууцны одоогийн худалдах үнэ 625,000$ юм.

2   3,5 метр өндөр таазтай, дотроо давхар шат бүхий 2 үетэй. Өнгөрсөн 2016 онд энэхүү байр нь 549,000$ -р зарагдсан бөгөөд энэ удаад тэд дахин сайжруулалтыг хийж худалдаалж байгаа юм байна. Энэхүү байранд шилэн дээвэр бүхий хэсэг хоёр байдаг бөгөөд эхнийх нь зочны өрөөний таазанд байрлана. Зочны өрөөний хана нь ил харагдах тоосгон хана болон ил зуухтай, шалнаас тааз хүрсэн өндөр модон тавиураараа онцлог.3 4 5

Зочны өрөөнөөс дээш шатаар гарсан хэсэгт нэмэлт унтлагын өрөө эсвэл агуулах өрөөг байрлуулж болох бөгөөд одоогоор оффисын хэсгийг байрлуулжээ. Зочны өрөө болон унтлагын өрөөний голд гал тогоо байрлана. Гал тогооны өрөөнд байх ёстой цахилгаан хэрэгслүүд бүгд байх бөгөөд зай талбайг хамгийн ихээр байлгах зорилгоор зай хэмнэлттэй бүтээгдэхүүнээр тоноглогдсон байна. 6 7 8 9

Jun - 21 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.