NEW ETurees.mn – It's Easy to Rent

Contact number: 99000669; 70100669; 99962587 email: eturees@gmail.mn

Доналд Трамп-н хүүхэд насандаа амьдарч байсан байрыг нэг хоногийн 725$-р түрээслүүлж байна

АНУ-н ерөнхийлөгч Доналд Трамп-н амьдарч байсан энгийн даруу харагдах энэхүү байрыг нэг хоногийн 725 ам доллараар түрээслүүлэх зар тавигджээ. Энэхүү байр нь таван унтлагын өрөөтэй, хорин хүн амрах боломжтой байр юм. Хэдийгээр ерөнхийлөгч нь энэхүү байранд дөрвөн нас хүртлээ амьдарсан хэдий ч энэ байрыг түрээслэх нь онцгой боломж мэт сэтгэгдэл төрнө.

Энэхүү байрыг 2016 оны долоо дугаар сард ерөнхийлөгчийг сонгуульд өрсөлдөж байхад худалдаалагдахаар зар тавигдсан. 2016 оны 12-р сард үл хөдлөх хөрөнгө-д хөрөнгө оруулагч Michael Davis нь 1,4 сая ам.доллараар худалдан авсан байна. Гэвч Davis худалдан авснаасаа хойш удалгүй, 3-р сард энэхүү байраа 2,14 сая ам.доллараар эргүүлэн зарсан байна. Харин одооны эзэмшигч болох Mansion Global энэхүү байраа нэг сарын 3500$-р түрээслүүлж байгаа юм байна. Одоогоор энэхүү байрыг хүн түрээслэсэн бөгөөд цаашдаа ч түрээслэн суух бодолтой байгаа гэнэ.

Энэхүү байрны одоо байгаа байдал нь Трамп-н амьдарч байсан үеийнхээс тэгэж их өөрчлөгдөөгүй бөгөөд тухайн үеийн хуучин тавилгууд цөөнгүй байгаа гэнэ. Түрээсийн гэрээнд өглөөний цай багтаж байгаа бөгөөд үдэшлэг зохион байгуулах, амьтан тэжээх хориотой гэнэ. 2 3 4 56 7 8 9 10 11 12 13 14 15 16

Sep - 21 | no comments.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.