Таун Хаус / Санзай хотхон
Онцлох
Суурин утас Кабелын телевиз Интернет Дулаан граж Халаалтгүй граж Бүрэн автомат угаалгын машин Эйр кондешн Домофон систем Орцны хаалга төмөр кодтой Харуул хамгаалалттай Гадуураа нэгдсэн хашаа Цахилгаан шат Тагттай Цөөхөн айлтай Хүүхдийн тоглоомын талбай Цэвэр агаар
Тайлбар
Байшин, өрөөний зохион байгуулалт: Энэхүү таун хаус нь 2012 онд ашиглалтад орсон, зочны өрөө болон гал тогоо нь хамт, 3 унтлагын өрөө, 2 ширхэг ариун цэврийн өрөө, 1 машины дулаан граж, том балконтой бөгөөд нийт 139 м2 талбайтай юм. Нийт 5 цонхтой бөгөөд урагшаа харсан 3 цонх, хойшоо харсан 2 цонхтой. Зурган дээрх тавилгануудаас гал тогооны тавилгыг үлдээж болно. Мөн энэхүү байшингаа оролцуулсан 225 м2 эзэмшлийн газартай. Байрныхаа хойд талд зуны цагт саравч тавиад шорлог хийж болохуйц том хэмжээний эзэмшлийн газартай бөгөөд гадны орны жишгээр тухайн газраа тойруулан жижиг хэмжээний торон хашаагаар тусгаарлах бүрэн боломжтой.
Онцлох чанар: Хотхоны онцлох тал бол айл гэрийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг маш сайн бүрдүүлж өгсөн бөгөөд ойр модоор хүрээлэгдсэн цэвэр агаарт хүүхдээ салхилуулах талбай, стандартыг хангасан сагсан бөмбөгийн, хөл бөмбөгийн, воллейболын, газрын теннисний талбай болон мөсөн коток зэргийг маш сайн гэрэлтүүлэгтэйгээр цогцлоосон байна. Мөн танай гэр бүлийн амьдрах аюулгүй байдлыг хангахаар ой модыг оролцуулсан том хэмжээний торон хашаатай, харуул хамгаалалтын алба ажиллаж байна. Тус хотхон нь хотын төвийн хотхонуудыг бодвол маш цөөхөн айлтай.
Байршил: Сүхбаатарын талбайгаас хойшоо 27 км, Хандгайтаас хойшоо 3 км –т байрлана.
Дэд бүтэц: Энэхүү хотхонын цэвэр ус, бохир ус нь нэгдсэн системтэй, халаалтын хувьд шалнаасаа халдаг цахилгаан халаагууртай бөгөөд өрөө болгон температур тохируулагчтай. Univision-н гурвалсан үйлчилгээ холбогдсон.