Таун Хаус / Санзай вилла хотхон
Онцлох
Суурин утас Кабелын телевиз Интернет Дулаан граж Халаалтгүй граж Бүрэн автомат угаалгын машин Эйр кондешн Домофон систем Орцны хаалга төмөр кодтой Харуул хамгаалалттай Гадуураа нэгдсэн хашаа Цахилгаан шат Тагттай Цөөхөн айлтай Хүүхдийн тоглоомын талбай Цэвэр агаар
Тайлбар
Сүхбаатарын талбайгаас хойш 27 км зайтай. Санзай Вилла хотхон нь жилийн дөрвөн улирал амьдрах боломжтой үзэсгэлэнт ой модоор хүрээлэгдсэн, утаа униар, тоос шорооноос хол, эрүүл цэнгэг агаартай,байгалийн эрдэс баялгаар дүүрэн ,хүний эрүүл мэндэд тустай цэвэр тунгалаг устай, хөрсний бохирдолгүй, хотын төвөөс засмал замаар 27 км зайд байрлах нийт 30 айлын хотхон юм.
Хотхоныхоо зохион байгуулалтийг зөв оновчтой шийдэж, нийт 5,6 га газрыг бүрэн тохижуулж үүн дотор Байгалийн цэвэр чулуугаар хийгдсэн хашаа , Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай , хүүхдийн тоглоомын талбай, амарч тухлах сандал, саравч мөн хүүхэд багачууд, настан буурайнуудаа аюулгүй орчинд салхилах таатай орчин, явган зугаалах зам , 24 цагийн харуул хамгаалалт зэргийг хийж оршин суугчдынхаа эрүүл амьдрах таатай орчныг бүрдүүлж өгсөн.
Санзай вилла хотхоны хауснууд Монгол орны байгал орчны онцлогт тохирсон Канад загвар, технологи болон Герман улсын WPC материалаар баригдсан. Дэд бүтцийг бүрэн шийдсэн, бие даасан нэгдсэн халаалтын системтэй, ашиглалтын зардал багатай.
Халаалт тосол-р халдаг цахилгаан зуухтай, хотхон нэгдсэн гүний худагтай, халуун ус дотроо бойлортой, айл тус бүр бохироо соруулдаг.